Thursday, February 12, 2009

Спрайт лигийнхэн Америкчуудтай амжилттай тоголлоо




2-р сарын 9-ний өдөр зохиогдсон, энхтайваны корпусын шугамаар манай оронд ирээд байгаа АНУ-ын Охайо мужийн сагсан бөмбөгийн багтай “Спрайт” лигийн шигшээ баг тун амжилттай тоголж нэлээд олон онооны зөрүүтэй манай шигшээ баг хожилоо. Уг тэмцээнд: Спрайт лигийн шигшээ багт лигийн тэргүүн тоглогч Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж (хоёул “Скайтелийн шонхорууд”), дээд лигт тоглож байсан Ш.Гүнсэнхорол, Х.Хүлэг-Эрдэнэ (хоёул “Хасу мегаватт”), П.Цолмонбаатар (Таван цагариг), Б.Даваадорж (ТЭЦ-IV) болон Лигдэн (Сак гуард), Нэмэхбаяр (Налайх Вулвс), Б.Зоригт (Мон асиа моторс) нар тоголлоо.

Энэ өдөр монголын эмэгтэй сагсан бөмбөгийн томоохон 3-н баг болоx МУЙС, ТИС, Худалдаа 3-ийн дунд зохиогдсон бооцоот тэмцээн мөн амжилттай болж өнгөрсөн бөгөөд Цэвэрбал дасгалжуулагчтай Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн баг хожил байгууллаа.

No comments:

Post a Comment