Monday, March 23, 2009
Shaquille O’Neal 5-д бичигджээ
Шакил ОНил өнөөдөр Вашингтоны эсрэг 13 оноо авснаар Мозес Мэлоуныг ардаа орхин, лигийн бүх цаг үеийн улирлын тоглолтын онооны лидерүүдийн жагсаалтын 5-рт бичигдэж эхлэв. Тэрээр одоогоор 27411 оноотой болоод байгаа бөгөөд 4-рт бичигддэг Уилт Чамберлинээс 4008 оноо дутуу байна. Шак “Энэ бол сайхан хэрэг. Гэхдээ бас харамсалтай зүйл ч байна. Би 3 жил шахам тоглоогүй, бас 5000 торгуулийн шидэлт алдсан. Тэгэхээр надад 2, эсвэл 3-т бичигдэж байх байлаа, энэ мөчид” хэмээжээ. Санс эхний үед 31 оноо авснаар 10 үе дараалан 30-аас дээш оноо авсан сүүлийн 17 жилийн түүхэн дэх анхны баг болсон байна. Мөн Жентригийн удирдлага дор тэд хожлын 50-аас доош хувьтай багуудын эсрэг 8 тоглохдоо бүгдэд нь хожлоо. Харин Визардс хожлын хувь нь 50+ багуудын талбайд 13 дараалан хожигдоод байна. Рэймонд Фелтоны хамгаалалтын эсрэг Жарет Жэк бараг л шидсэн болгоноо амжилттай болгон 31 оноо аван багаа тэргүүлж, Пейсерс плей-оффыг мөрөөдөж байгаа Шарлоттыг хожлоо. Пейсерс үүнээс өмнө 5 тоглолт дараалан хожигдоод байж.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment